Хортон шавж устгах бүсээс жимс түүхгүй байхыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, Завхан аймгийн нутагт ойн сангийн 25 000 га талбайд өдгөө хортон шавж устгах ажил зохион байгуулж буй гэнэ. Үүнд Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул гэсэн есөн сумын ой бүхий нутаг дэвсгэр хамрагджээ. Ойтой бүс нутгуудад судалгаа хийснээр дээрх хэмжээний талбайн хортон шавжийг устгах шаардлагатай гэсэн дүн гарсан аж. Иймд дээрх сумуудын нутаг дахь ой бүхий газруудад иргэд зорчихгүй байх, ялангуяа жимс, мөөг, самар зэргийг түүхгүй байхыг анхааруулжээ.