Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг үндэсний дээд лигийн хагас шигшээ цувралын хоёр дахь тоглолт “Степпе арена”-д эхэлсэн. Эрэгтэйчүүдийн багаас аваргын төлөө “Хасу мегастарс” клубийнхэн “Төв миг”-ийнхэнтэй, хүрэл медалийн төлөө “Натур бакс” баг “SG hawks”-ынхантай тоглохоор шалгарчээ. Хожлын харьцаа тэнцсэн багууд гурав дахь тоглолтоор аль нь финалд шалгарахаа шийдвэрлэх юм. Энэ сарын 25, 27, 29, 31-нд болох аваргын төлөөх цуврал тоглолтод гурван удаа хожсон баг алтан цом гардах нь. Хүрэл медалийн цуврал тоглолт 24, 26-нд болж, хоёр хожсон нь медалийн болзол хангана.
Эмэгтэйчүүдээс алтан медалийн төлөө “Улаанбаатар финикс”, “Ховд ижил Алтай торгууд” клубийнхэн өрсөлдөх бол хүрэл медалийнхад “Хэнтий уурхайчин” багийнхан “Хөвсгөл эрчим”-ийн тамирчидтай тоглохоор боллоо.