Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Турк Улсын Гувен сүлжээ эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан захирал, хатагтай Тугба Ариз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Эмнэлгийн менежмент, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Туркийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа дэд сайд уламжилсан.
Мөн ахмад настны асаргаа сувилгаа, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар санал солилцсон юм.
Хатагтай Тугба Ариз, энэ чиглэлээр өөрийн улсын туршлагаас хуваалцахдаа баяртай байх болно гээд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.