Мэргэжлийн боксын рингэнд тулалддаг Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаан “ASA аrena”-д ирэх сарын 15-нд болно. Уг эвент нь монгол тамирчин эх орондоо аваргын бүс хамгаалах тулаан анх удаа хийж буйгаараа онцлог юм. Түүнээс гадна олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт тулалдах нь. Тэрбээр 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьж, 15 тулаан хийснээс 12-т нь ялж, хоёр ялагдаж, нэг тэнцжээ. Түүнчлэн Монголын жин тус бүрийн шилдэг зургаан боксчин олон улсын чансаа өндөр мэргэжлийн боксчидтой халз тулалдаж, ур чадвараа олон улсад таниулах аж.