“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч Ойн газрынхан тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан виртуал хөтөчтэй болох нь. Тус байгууллагын албан ёсны цахим хуудас болох forest.gov.mn сайтынхаа хайлтын системийг ийнхүү боловсронгуй болгож буй аж. Ингэснээр иргэд текст бичих шаардлагагүй, дуу хоолойгоороо хайлт хийж болох юм байна. Ойн газрын цахим хуудсанд долоо хоногт дунджаар 2000 гаруй хүн ханддаг гэнэ. Дуу хоолойгоороо хайлт хийх системийг нэвтрүүлснээр манай улсдаа анхдагчдийн нэг болох аж. Мөн виртуал хөтчийг ашиглаж, үйл ажиллагааныхаа талаар товч мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан иргэдэд хүргэж буй юм билээ.
А.Үүл