Ахлах ангийн сурагчдад санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох зорилгоор УИХ-ын Тамгын газар, Монголбанк, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрынхан хамтран хэрэгжүүлж буй “Level up” төслийн хүрээнд уг ажлыг зохион байгуулж буй юм байна.
Нийслэлийн зургаан дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулийн захирал болон түүх, нийгмийн ухааны 80 багш эхний ээлжийн сургалтад хамрагдсан аж. “Level up” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн сургагч багш нараар дамжуулан ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Уг ажил цаашид үргэлжлэх юм байна.
М.Оч