Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг энэ оноос 2.5-5 дахин нэмэгдүүлээд буй билээ. Нийслэлийн ИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний тогтоолоор татвар нэмэхээр шийдвэрлэсэн юм. Ийнхүү нэмэгдсэн татвараа жолооч нар тавдугаар сарын 31-ний дотор заавал төлөх ёстой. 2015 оны нэгдүгээр сард нийслэлийн ИТХ-аас баталсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмын дагуу жолооч нар тодорхой хуваарийн дагуу татвараа төлдөг байв. Жишээ нь, автомашины улсын дугаар нь нэг, зургаагаар төгссөн бол нэгдүгээр сард багтаан татвар, төлбөрөө заавал төлөх хуваарьтай байсан. Мөн улсын дугаар нь хоёр, долоогоор төгссөн бол хоёрдугаар сард татвараа төлөх гэх мэтээр хуваарилсан байлаа. Тэгвэл дээрх журмыг хүчингүй болгосноор жолооч нар тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд аль ч үед нь татвараа төлөхөөр болжээ.
М.Оч