“Netflix”-д 2020 оны нэгдүгээр улиралд 15 сая шинэ хэрэглэгч бүртгүүлж, түүхэн дээд амжилт тогтоогоод байсан билээ. Үүнд “Ковид-19”-ийн хөл хорио нөлөөлсөн гэх мэдээлэл ч гарсан. Тэгвэл 2024 оны дөрөвдүгээр улирлын тайлант хугацаанд 18.9 сая болж дээр дурдсан тоог эвдсэн байна. Спортын тэмцээнүүдийн шууд дамжуулалт, “Squid game” цуврал үзэгчдийн хүртээл болсон нь гол нөлөө үзүүлжээ. Одоогийн байдлаар тус платформын хэрэглэгчдийн тоо 300 сая давсан аж.
Эдгээрээс шалтгаалж “Netflix” АНУ, Канад, Аргентин, Португалд үйлчилгээний төлбөрөө нэмэхээ мэдэгджээ. АНУ-д багц үйлчилгээний төлбөр сард 15.49 доллар байсан бол удахгүй 17.99 болж нэмэгдэнэ. Үүнээс гадна зар сурталчилгаа үзүүлдэг илүү хямд багцынхаа үнийг ч мөн нэмэх гэнээ.
Өнгөрсөн оны 10-12 дугаар сард тус компанийн цэвэр ашиг 2023 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэн 1.8 тэрбум ам.доллар болж, борлуулалт 8.8 тэрбумаас 10.2 тэрбум ам.доллар болж өссөн. “Netflix” улирал тутам шинэ хэрэглэгчдийнхээ тоог тайлагнадаг ч уг мэдээллийг олон нийтэд танилцуулахгүй гэдгээ онцолсон байна. Учир нь тус компанийн шинэ хэрэглэгчдийн тооноос хамаарч компанийн хувьцааны ханшид огцом хэлбэлзэл үүсдэг гэжээ.
А. Дөлгөөнзул