Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 07-оос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр 12.00-16.00 цагийн хороонд
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Чингисийн өргөн чөлөө”,
“Наадамчдын гудамж”,
“Энхтайваны өргөн чөлөө” орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах аж. Иймд иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг ТЦА-аас санууллаа.