Италийн Турин хотод үргэлжилж буй дэлхийн оюутны спортын өвлийн XXXII универсиад наадамд 57 орны 2000 гаруй тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Монголоос 12 тамирчин спортын таван төрөлд оролцлоо. Дээрх наадамд ур чадвараа сорьсон тамирчид олимпын эрхийн оноо авах, чансаагаа ахиулах боломжтой. Тэшүүрийн шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад шорт трекийн төрөлд хурд сорьсон. Эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд ОУХМ Г.Мөнх-Эрдэнэ II гараанд уралдаж IV, М.Борхүү VI, эмэгтэйчүүдээс Б.Гэрэлтуяа V байр эзэллээ. Тэд өмнө нь АНУ-ын Лэйк Плэсид хотод 2023 онд болсон универсиадад оролцож байв.