Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийхээр Япон, Тажикистан, Казахстаны тамирчид манай улсад ирсэн. Дөрвөн улсын жүдочдын бэлтгэлийг Японы багийн дасгалжуулагч Тацүаки Эгүса удирдан явуулж буй. Энэ удаа дасгалжуулагч Фотех Махмадбеков, “Парис-2024” олимп, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Сомон Махмадбеков, Улаанбаатар, Душанбе, Токио хотод болсон “Их дуулга”-аас мөнгө, хүрэл медаль хүртсэн Обид Жебов, “Азийн цом”-уудын аварга Жахонгир Мажидов тэргүүтэй тамирчид манайхантай туршлагаасаа хуваалцаж байна.