Монголын шатрын холбоо үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “Дүүрэн” төвд зохион байгуулсан. Олон улсын шатрын холбооноос энэ оны нэгдүгээр сарын 1-нд нийтэлсэн гадаад чансааны жагсаалтын дагуу мэдүүлэг ирүүлсэн шатарчдаас эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 10 тоглогч тойргийн системээр өрсөлдөж, эхний дөрвөн байрт шалгарсан нь шигшээ багийн тамирчинд нэр дэвших эрхтэй болов. Эрэгтэйчүүдээс олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, М.Амилал, Г.Амартүвшин, Олон улсын шатрын холбооны мастер Н.Содбилэгт нар тодорчээ. Эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, Олон улсын шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул нар шалгарсан байна.
Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар шигшээ багийн дасгалжуулагч сонгогдох нь. Уг хурлаар нэр дэвшигч тамирчдыг батламжилж, Биеийн тамир, спортын улсын хороо болон холбооноос тамирчин, дасгалжуулагчтай гэрээ хийснээр улсаа төлөөлөх шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны эрх баталгаажуулах юм. Ташрамд дурдахад, ирэх жил үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвшигчид УАШТ-ээс сонгогдоно.