Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргав. Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох зорилготой аж. Ялангуяа төрийн өмчит хуулийн этгээдүүд хоорондын нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барихаар заасан юм.