М.Бадарч улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богд уулын ар бэлээс онхолдсон. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр авто осолд орсон Улсын арслан М.Бадарч өдгөө ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байна.
Монголын Үндэсний баяр наадмын салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний баяр наадамд зодголсон бөхчүүдийн допингийн шинжилгээг танилцуулсан. Ингэхдээ 32 бөхөөс шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлээд байсан нь ийм үйлдэл хийхэд хүргэсэн хэмээн мэдээлж байна.