“Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийг энэ сарын 25-нд УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болгох нь. Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын амьдралаас сэдэвлэсэн эл жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай ажиллаж буй. Харин хөгжмийн зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бат-Эрдэнэ бичиж, “Мэргэн” сайд А.Амарын дүрд жүжигчин Ж.Пүрэвдорж тоглоно.
Ерөнхий сайд асан А.Амарын тухай 11 үзэгдэлт түүхэн жүжгээр дамжуулан төрийн хүний үйл хэрэг, үүрэг хариуцлага, ноён нуруу, алсын хараа, мэдлэг оюуныг тод томруунаар үзэгчдэд хүргэх зорилготой юм байна.
У.Цэцэг