АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин болон бусад улс орнуудад үзүүлэх тусламжийг 90 хоногоор зогсоосон захирамжид гарын үсэг зурлаа. Энэ тухай “Los Angeles Times” сонин бичжээ.
"Трамп АНУ-ын гадаад орнуудад үзүүлэх тусламжийн хөтөлбөрүүд өөрийнх бодлогын зорилгод нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд 90 хоногийн хугацаанд түр зогсоох тушаалд гарын үсэг зурав" гэж мэдээнд дурджээ.
Хэвлэлд бичсэнээр, захирамж ямар хэмжээний тусламжид нөлөөлөх талаар тодорхойгүй байна. "Гадаад орнуудад үзүүлэх тусламжийн салбар, хүнд суртал нь Америкийн ашиг сонирхолд нийцэхгүй" бөгөөд улс хоорондын эв найртай харилцаанд харш үзэл санааг сурталчлах замаар дэлхийг тогтворгүй болгож байна гэж уг тогтоолд заасан байна.