Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан “UAAA global cup-2025” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Алтан цом”-ын эзэн боллоо. Тэрбээр уг тэмцээнээс гурван жил дараалан “Алтан цом” хүртээд буй юм. Түүнчлэн Э.Аялгуу Камбожийн нийслэл Пномпень хотноо 2019 онд зохион байгуулсан олон улсын 24 дэх удаагийн UCMAS соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, 40 гаруй улсын 4000 орчим сурагчтай өрсөлдөн, нэгдүгээр байрт шалгарч байсан юм.
Дээрх тэмцээнд манай улсаас “Тояа” хүүхэд хөгжлийн академийн 24 сурагч оролцжээ.
У.Сүрэн