Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс суралцагчдын нас, сэтгэхүй, сургалтын хөтөлбөр, багшийн ачааллыг харгалзан гэрийн даалгаврын хугацааны зөвлөмж боловсруулжээ. Гэрийн даалгавар хийх хугацааг албажуулж, ийнхүү зааж өгснөөр сурагчдын сахилга бат, цагийн менежментийг сайжруулах, сурлагын амжилтыг ахиулах, эцэг, эх, асран хамгаалагч болон хүүхэд хоорондын харилцааг эерэг уур амьсгалтай болгох ач холбогдолтой гэжээ.
Гэрийн даалгаварт зарцуулах хугацаа нь дунд ангийнханд 90-ээс нэг цаг 30 байх ёстойг зөвлөмжид онцолсон байна. Түүнчлэн дунд ангийн сурагчид гэрийн даалгаварт өдөрт 90 минутаас дээш хугацаа зарцуулбал математик, байгалийн ухааны сорилын оноо нь буурах хандлагатай байжээ. Мөн Стэнфордын их сургуулийн судалгаагаар ахлах ангийн сурагчид гурваас дээш цагийг гэрийн даалгаварт зарцуулахад стресстэх, нойргүйдэх, толгой, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн аж.
Тиймээс 1-2 дугаар ангийн сурагчид гэрийн даалгавартаа өдөрт 20-30 минут зарцуулахад тохиромжтой аж. Харин 3-5 дугаар ангийнхан 30-40 минут зарцуулах хэрэгтэй гэнэ. Учир нь бага боловсролын түвшинд гэрийн даалгавар нь сурагчдын суралцах хүслийг нэмэгдүүлэхэд чиглэх нь чухал тул аль болох бага, хөнгөхөн байх нь тохиромжтой. Дунд буюу 6-7 дугаар ангийнханд хялбар туршилт гүйцэтгэх даалгавар өгч болох ба энэ нь 60-70 минутад биелүүлэх боломжтой байвал зохистой аж.
А.Үүл