Завь нь хөмөрсний улмаас 51 настай иргэн энджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид таван хүний амь аварсан бол, ослын улмаас 10 иргэн нас баржээ. Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Үүнээс гурав нь усны осол байжээ.
2024-09-24
Зам засах дулаахан өдрүүд хотын удирдлагуудад олдоогүй юу
Манай хотын удирдлагууд иргэдээ албаар залхаан цээрлүүлэх гэж сургууль, цэцэрлэг, ажил ид цуглах үеэр авто замуудаа өргөтгөн, шинэчилж, шугам хоолойгоо засдаг болоод удлаа. Өдийд уг нь хотын хэмжээнд өвлийн бэлтгэл бүрэн хангагдчихсан, иргэд стресс, бухимдалгүй ажлаа тайван хийж байх учиртай. Гэтэл хаа сайгүй сэндийлсэн авто замуудаас болоод нийслэлчүүд өглөө, оройгүй гурав, дөрвөн цаг тэг зогсох нь хэвийн үзэгдэл болов.
2024-09-24
101, 105, 102, 103-ыг нэгтгэж, 112 дугаарт шилжүүлэх нь
Яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийн хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугаар болох 101, 105, 102, 103-ыг нэгтгэхээр ажиллаж буй гэнэ. Тусгай дугааруудыг зөвхөн 112 гэсэн дугаарт шилжүүлснээр олон улсын жишигт нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах боломж бүрдэх аж.
2024-09-23
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх стандарт боловсруулжээ
2024 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран “Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт”, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандарт”-ыг боловсруулж, санал авч байна.
2024-09-21
Үл ажиглагдах луйварчдын учруулсан хохирлыг буцааж олж авч чадахгүй
Цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр түүнийг дагасан элдэв гэмт хэрэг цадигаа алдлаа. Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим орчинд залилуулсан, тухайн хэрэгслээр гүтгэж, доромжилсон, илт худал мэдээлэл түгээсэн гэх зэргээр өдөрт 13-15 гомдол гаргаж байна.
2024-09-20