Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийв. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар энэ үеэр Боловсролын сайдын биед халдав.
Мэдээллийн үеэр А.Отгонбаатар багшлах эрхийн 45 хоногийн сургалтын шийдвэрийг эсэргүүцэн, чангаар хашгирч, дайрч давшилж, улмаар П.Наранбаяр сайдын нүүр рүү барьж байсан зүйлээ шидэж, бусад хүмүүстэй зодолдсон юм.
А.Отгонбаатар “Та гурван намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна. Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа асуудал юм уу” гээд барьж байсан зүйлээ П.Наранбаяр сайдын нүүр рүү шиджээ. Ингээд зогсохгүй сайдын хамт мэдээлэл хийж байсан хүмүүстэй зодолдсон түүнийг төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хүчээр гаргасан байна.