Нийслэлийн хэмжээнд энэ оны найман сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 5043 бүртгэгдсэнээс 87 буюу 1.7 хувь нь Багануур дүүрэгт гарсан байна. Тус дүүрэгт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирсон, ялангуяа бие махбодид нь халдсан, үл хайхарсан, дэргэд нь архидан согтуурсан зөрчил байгаа бөгөөд гаралт нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд 23, танхайрах, хүний биед халдах, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчилд тус бүр нэг хүүхэд холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн байна.
Багануур дүүргийн прокурорын газраас дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүүхдийн эрхийн зөрчлийн гаралтыг бууруулах, тэдний эрхийг хамгаалах зорилгоор дүүргийн Цагдаа болон Боловсрол, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн байгууллагын оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.