Сүүдрийн Засгийн газар буюу сайн дурынхан
Нийслэлийн ИТХ-д МАН-ынхан нийт сонгогчийн 20 хувийн саналаар үнэмлэхүй олонх болсны дараа л улс төрийн бусад намынхан гэнэт сэржээ. Төлөөллийг бүрэн хангахгүйгээр, цөөнхийн саналаар олонх болох боломж бүрдүүлэхийн тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд 2020 онд Ардын намынхан өөрчлөлт оруулж, ирцийн 51 хувийн босгыг байхгүй болгосныг бусад нь сая нэг ойлгож буй бололтой юм.
2024-10-21
АН-ынхны талцал идэвхжив
УИХ-ын болон орон нутгийн сонгууль дуусав. Одоо 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал ортол хэсэгтээ жаахан амрах нь. Гэхдээ бид хийсэн сонголтынхоо үр дүнг амсана.
2024-10-18
АН: Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна
УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдаж, АН-аас мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Манай нам сүүлийн найман удаагийн сонгуулийн долоод нь ялагдлаа. Өмнө нь бид ялангуяа нийслэлд олон санал авдаг, залуус ч их дэмждэг байв. Энэ удаад мөн л ялагдал хүлээсэн тул үүнийгээ хүлээн зөвшөөрч, дотооддоо анализ хийх, сонгуулийн системээ өөрчилж, шинэчлэх шаардлагатай болжээ. Цаашид АН сөрөг хүчний ажлаа илүү сайн хийнэ” гэж ярив.
2024-10-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын эхний өдөр “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцов. Тус форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян болон Пакистан, Узбекистан, Киргиз зэрэг орны Төрийн тэргүүнүүд уригдан оролцсон юм. Энэ үеэр тэрбээр анхаарал татсан олон чухал тунхаглал, санааг хэлсэн бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо дахин тодотгон тодорхойлж чадлаа.
2024-10-14
Сонгуулийн дүн гарлаа
Урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 мандатын 40-ыг МАН, тавыг АН авав. Харин Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Архангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр гэсэн аймгийн ИТХ-д МАН-ын нэр дэвшигчид олонх боллоо. Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт АН-ын нэр дэвшигчид олонх болж чаджээ.
2024-10-12
Сонгуулийн санал хураалт хаагдлаа
Улсын хэмжээнд 53.2 хувийн ирцтэйгээр санал хураалт дуусаж хаагдлаа. Санал хураалтаар Чингэлтэй дүүргийн ирц хамгийн бага байжээ
2024-10-11
Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутаг, 1.102.278 нь нийслэлийнх
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэллээ. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогч юм.
2024-10-11
Л.Оюун-Эрдэнийн “шинэ 30 жил” хэзээ эхлэх юм бэ
2024 оны наймдугаар сарын 16. “Шинэ парламент бүрдэж, шинэ 30 жил эхэлж байна. Цоо шинэ хандлага бүхий шинэ мянганы залуус хаалга тогшиж байгааг мэдэрч, өөрчлөлтийн манлайлал биднээс, энэ танхимаас эхлэх ёстой. Шинэ 30 жил бол тэднийх юм. Цагийн зүү буцаж эргэдэггүй ээ. Эргэх ч ёсгүй”. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дараа байгуулсан хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уянгын халил, уран зөгнөл нь хэтэрчихсэн эдгээр үгийг хэлж, “шинэ 30 жил” хэмээх суртал ухуулгын шинэ он тоолол эхлүүлснээ чуулганы индрээс ийнхүү тунхаглав.
2024-10-09