Улсын хэмжээнд 53.2 хувийн ирцтэйгээр санал хураалт дуусаж хаагдлаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэлсэн. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгөх ёстой байв.
Гэвч, орон нутгийн сонгуульд нэрсийн жагсаалтад багтсан 2.107.293 иргэнээс 1.119.600 хүн саналаа өгчээ. Энэ дүн бага дүнгээр нэмэгдэнэ. Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд хамгийн их идэвхтэй оролцлоо баярлалаа хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Нарандэлгэр онцоллоо.
Үндсэн сонгогч 2.107.293 байснаас 1,119,600 иргэн саналаа өгсөнөөр ирц 53,2 хувийн ирцтэйгээр санал хураалт хаагдлаа. Улмаар аравдугаар сард багтаад бүх шатны ИТХ-ыг байгуулах аж.
Нийслэлийн дүүргүүдээс Чингэлтэй дүүргийнхэн сүүл мушгив
- Баганхангай 73 %
- Багануур 51.2 %
- Налайх 53 %
- Сонгинохайрхан 41.6 %
- Сүхбаатар 44 %
- Баянгол 42.7 %
- Чингэлтэй 40.4 %
- Баянзүрх 40.7 %
- Хан-Уул 42.3 %
Аймгуудаас Баян-Өлгий ирцээрээ тэргүүлж байгаа бол Дархан-Уул аймаг сүүл мушгиж байна.
- Баян-Өлгий 75.4 %
- Сүхбаатар 71%
- Завхан 70.5
- Говьсүмбэр 67.5
- Ховд 67.2
- Говь-Алтай 66.5
- Увс 65.6
- Архангай 65.4
- Баянхонгор 64.7
- Дундговь 63.2
- Өмнөговь 62.7
- Төв 61.3
- Булган 60.9
- Хэнтий 59.5
- Сэлэнгэ 57.3
- Өвөрхангай 57.1
- Дорнод 56.9
- Хөвсгөл 56.6
- Дорноговь 55.7
- Орхон 45.7
- Дархан-Уул 43.8
- Улаанбаатар 39.5