Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн гарлаа. Урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 мандатын 40-ыг МАН, тавыг АН авав. Харин Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Архангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр гэсэн аймгийн ИТХ-д МАН-ын нэр дэвшигчид олонх боллоо. Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт АН-ын нэр дэвшигчид олонх болж чаджээ.
Аймгуудын нэгтгэсэн дүнг танилцуулж байна.
- Архангай аймаг 41 мандаттай- МАН 28, АН 12, ХҮН 1
- Баян-Өлгий аймаг 41 мандаттай- АН 23, МАН 18
- Баянхонгор аймаг 35 мандаттай- МАН 23, АН 12
- Булган аймаг 29 мандаттай- МАН 15, АН 14
- Говь-Алтай аймаг 29 мандаттай- АН 18, МАН 11
- Говьсүмбэр аймаг 25 мандаттай- МАН 21, АН 4
- Дархан-Уул аймаг 41 мандаттай- МАН 24, АН 16, бие даагч 1
- Дорноговь аймаг 35 мандаттай- МАН 27, АН 8
- Дорнод аймаг 35 мандаттай- МАН 20, АН 14, ХҮН 1
- Дундговь аймаг 25 мандаттай- МАН 16, АН 9
- Завхан аймаг 35 мандаттай- МАН 19, АН 15, бие даагч 1
- Орхон аймаг 41 мандаттай- МАН 21, АН 20
- Өвөрхангай аймаг 41 мандаттай- МАН 29, АН 12
- Өмнөговь аймаг 35 мандаттай- АН 21, МАН 13, бие даагч 1
- Сүхбаатар аймаг 29 мандаттай- АН 20, МАН 9
- Сэлэнгэ аймаг 41 мандаттай- МАН 21, АН 19, ХҮН 1
- Төв аймаг 41 мандаттай- АН 21, МАН 20
- Увс аймаг 35 мандаттай- МАН 18, АН 15, бие даагч 2
- Ховд аймаг 41 мандаттай- АН 27, МАН 14
- Хөвсгөл 41 мандаттай- МАН 26, АН 15
- Хэнтий аймаг 35 мандаттай- АН 18, МАН 17