Х.Нямбаатарын нутагшуулсан“косметик” засвар
“Хотын асуудлуудыг “косметик” байдлаар шийдэхгүй” гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 9-нд амлаж байжээ. Тухайн үед Засгийн газраас түүнийг нийслэлийн Засаг даргаар томилох шийдвэрийг дөнгөж гаргаад байсан юм. Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа эргэн харвал, Х.Нямбаатар хэлснээсээ эсрэг ажиллажээ. Товчхондоо, тэрбээр хотын асуудлуудыг тооцоо судалгаатай, ул суурьтайгаар шийдвэрлэх бус, харин “косметик” засвар гэгчийг Улаанбаатарт жинхэнэ утгаар нь нутагшууллаа.
2024-10-01
Авто засварын газрууд дахь вьетнам “боолууд”-2
Өнөөдрийн байдлаар Монголд 700 гаруй вьетнам иргэн хөдөлмөрлөх визтэйгээр амьдарч байна. Тэд манай бараг бүх салбарт, гэхдээ олонх нь үйлчилгээний, тэр дундаа авто машин засварын газарт ажилладаг. Засварчид ажлын байрны төлбөр төлдөг ч нийгмийн даатгалд хамрагддаг нь цөөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бараг авдаггүйтэй адил.
2024-09-30
Яармаг хэмээх “хот улс”-ын хоёр өнгө
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт Яармаг хэмээх нэртэй нэгэн “хот улс” хэдийн үүсжээ. Тус бүс яг л Улаанбаатар шиг тэгш бус хөгжил, төлөвлөлтийн жишиг болж жилээс жилд өргөжин тэлж байна. Энэ асуудлыг яг одоогийнх шиг үл ойшоосоор, урсгалаар нь явуулсаар байвал нийслэл хотод байгаль орчны доройтол, зам, дэд бүтцийн ачаалал, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, иргэдийн амьдрах орчны чанар тартагтаа тулж, тэгш бус байдлаас үүдэлтэй “ангал” улам гүнзгийрч болзошгүй нь.
2024-09-28
Авто засварын газрууд дахь вьетнам “боолууд”-3
Монголд ажиллаж, амьдарч буй вьетнам иргэдийн нийтлэг төрх энэ юм. Нутгаа их санадаг ч очъё гэхээр замын зардал, визийн төлбөр гээд нийт хоёр сая гаруй төгрөг шаардлагатай учраас олон жил хүлцсэн гэх. Ажлын байр нь шалбааг шавхайтайн дээр хогонд дарагдаж, тоос шороо чигжсэн, бохир, ундуй сундуй гарааш. Хэдий тийм ч тэд гомдоллох эрхгүйгээр ажилладаг.
2024-09-26
Их наядыг“идсэн” дуусдаггүй зам
Зарцуулсан хугацаа, хөрөнгөөрөө Гиннесийн амжилт тогтоох хэмжээнд хүрсэн Улаанбаатар-Дархан-Уулын замын ажил одоо болтол дуусаагүй нь хачирхалтай. “Үйлийн үртэй” уг замыг шинэчлэх шийдвэрийг анх 2017 онд Засгийн газар гаргаснаас хойш барих ажил нь найм дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
2024-09-25
Хотын төв рүү хошуурагсдын чимээнээр хуучин байр үнэд оржээ
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, “Москва” хороолол д ээж, ааваасаа өвлөн авсан тохилог сууцтай нэгэн танил маань саяхнаас хотын төвийн хуучин байрт төвхнөжээ. Өмнө нь амьдарч байсан байр нь гурван өрөө, 64.3 ам метр бол одоогийнх нь хоёр өрөөтэй, 54 ам метр гэнэ. Тэрбээр “Москва” хороолол дахь байраа зарах гэж багагүй хугацаа зарцуулсны эцэст анх хэлсэн ханшаасаа 20 сая орчмоор буулгаж, мөн үл хөдлөх хөрөнгө зуучлагчдад “хэдэн цаас” өгч байж борлуулсан аж.
2024-09-24
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
Монгол Улсын эмийн зах зээлд олон жил бугласан “идээ бээр” эхнээсээ хагарч байна. Чанаргүй, бүртгэлгүй, хуурамч хэрнээ “хөөсөрсөн” өртөгтэй эм, эмийн бүтээгдэхүүнийг монголчууд хяналтгүй хэрэглэж ирснийг төр засгийн түвшинд анх удаа авч хэлэлцсэн нь “Эмийн сонсгол” байв. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг манай улс 2014 онд баталснаас хойш найман жилийн дараа хэрэгжилтэд нь аудит оруулахад маш хангалтгүй дүн үзүүлсэн билээ. Үүний дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороог байгуулжээ. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эмийн сонсгол” хийх нөхцөл үндсэндээ бүрдсэн гэсэн үг.
2024-09-20
Дөрвөн сарын турш халуун усгүй байсан айлууд хэдий болтол тэсэх юм бэ
Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвөл шугам хоолой нь хагарах, түлш ховордох, халтиргаа гулгаа нэмэгдэх гээд цөөнгүй асуудал тулгамддаг. Эдгээрээс орон сууцын айлуудад түгээмэл тохиолддог нь халуун, хүйтэн усны шугам хоолойн гэмтэл. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд тавдугаар сараас орон сууцын айлуудын халуун усыг хязгаарлаж, шугам хоолойн засварыг эхлүүлдэг уламжлалт манайд хэдийн тогтсон. Үүнийгээ халаалтын улирал эхлэх цагтай уралдан дуусгадаг нь ч хэвшил болжээ. Харин энэ жил зарим байршлын засвар, үйлчилгээ одоо болтол дуусаагүй байна. Нүдэнд ил харагддаггүй болохоос газар доорх “хот” буюу инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц маш хүнд нөхцөлд байгааг салбарын мэргэжилтнүүд нь байнга хэлдэг.
2024-09-19
Хуучирсан хаягууд “луужин” болж чадахгүй
Хэн хэзээ нэрлэсэн нь тодорхойгүй гудамж, зам, талбай нийслэлд олон бий. Цахим сүлжээнээс ч тэрхүү нэрээр нь хайгаад олдохгүй. Гар утасны цаанаас хүнд зам зааж өгөх гэж үйлээ үздэг гэж хэлж болно. Өөр өөрийн мэддэг нэршлээрээ яриад, нэгдмэл ойлголтод хүрч чадахгүй. Баруун, зүүн гэсээр цагаа барна. Энэ мэт асуудлын шалтгаан нь албан ёсны нэршилгүй гудамж, зам, талбай олон байгаатай ч холбоотой байж мэдэх юм.
2024-09-18
Хариуцсан салбаруудаа бодлогоор зангидах чадамж Ч.Номин сайдад бий юү
Өмнөх Засгийн газрын гишүүдээс хуучин албан тушаалдаа буюу сайдын суудалдаа сугарч үлдсэн цөөн хүний нэг ньЧ.Номин. Тэрбээр энэ удаагийн хамтарсан Засгийн газарт давхар дээлтэй болон орж ирсэн. Тодруулбал, ес дэх удаагийн парламентын сонгуульд 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, сонгогч олны итгэлийг хүлээн, УИХ-ын гишүүн болсон юм.
2024-09-18
Улсын дугаар автомашинаасаа ч үнэтэй болох уу
Автомашины дугаар дамлан зардаг шинэхэн бизнес Улаанбаатарт тун удахгүй цэцэглэх нь. Уг бизнесийг амжилттай эхлүүлэх хөрс суурь нь ч хэдийн бүрдчихээд байна. Тодруулбал, Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард “хулгайгаар” баталсан юм.
2024-09-17
Талцаж буй мэт ч тэд нэг талынхан
Нийслэлийн сонгуулийн хороо өнгөрсөн баасан гарагт нам, эвслүүдэд нэр дэвшигчдийг бүртгэж дууссан тухайгаа мэдэгдэв. Бичиг баримтын зөрчил болон өр төлбөртэй зэрэг шалтгаанаар 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан аж. Тэдний дунд АН-ын нэр дэвшигч, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ багтсан юм. Тэрбээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэж үзсэн юм билээ.
2024-09-16
Одон орон судлах оргилоо барилгынханд эзлүүлж дуусах нь
“Богдхан уул бол Хэнтийн нурууны ай савд багтдаг, түүхэн тахилгат, Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. Хубилай хаан 1271 онд Исламын одон орон судлалын удирдах төвийг байгуулсан талаарх баримт түүхийн хуудсанд бий.
2024-09-11
Монголд зөвхөн бордюрын стандарт л гэж бий
“Хүчин төгөлдөр мөрдөж буй стандартын шаардлагын дагуу замын хашлага (бордюр)-ыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бордюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто зам барина” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн бямба гарагт авто замын засварын компаниудын удирдлагатай уулзах үеэрээ ингэж тайлбарласан билээ. Нийслэлийнхний энэ намрын тренд үг нь “Ваав, бордюр” болоод буй.
2024-09-09