Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Б.БАТМЭНД: Тайзан дээр дуулчихаад жижүүрийн зурагт руу барилдаан харахаар гүйдэг

Гавьяат жүжигчин Б.Батмэнд багадаа бөхийн спортоор хичээллэж, урлагт хөл тавьсан. Тэрбээр жил бүрийн улсын баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагааг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидтэйгээ “Түмэн эх”, “Эртний сайхан”, “Эрхэм төр” уртын дуугаар эхлүүлдэг. Найр, наадмын хойморт хүндлэгдэн залагддаг ааваасаа сайхан дуулдаг авьяасыг нь өвлөн, ахаасаа үндэсний бөх засаж, цол дуудахыг нь сурсан түүнийг зочноор урьж ярилцлаа. 
2024-07-08

Ц.БАТЗАЯА: Тарбозаврын толгойн яс худалдахыг завдсан хүмүүст шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн

Түүх, соёлын дурсгал, дахин давтагдашгүй эд өлгийн зүйлсээ харийнханд худалдаж, ашиг хонжоо хайгчид олон байдаг. Дуулиант “Тарбозавр батаар”-аас өмнө археологи, палеонтологийн олдвор, бурхны шашны эд өлгийн зүйлсийг хил давуулан худалдах гэмт хэрэгтэй хууль сахиулагчид тэмцэн илрүүлсээр ирсэн ч иргэд төдийлөн ойшоож үздэггүй байлаа.
2024-07-05

Г.БОЛОРТУЛГА: Миний зориод ч хүрээгүй амжилтыг шавь нар минь гаргаж байна

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн аэробик гимнастикийн багш, “Гэйнер” клубийн дасгалжуулагч, ОУХМ Г.Болортулгыг спортын хүрээллийнхэн сайн мэднэ. Түүний бэлтгэсэн тамирчид гадаад, дотоодын тэмцээнд амжилт гаргасаар буй. Тэрбээр УАШТ-д нэг бус удаа түрүүлж, цөөнгүй медаль хүртсэн шавь нартаа итгэл хүлээлгэн олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд сойх болжээ. Сүүлийн гурван жилд хилийн дээс хэдэнтээ алхаж, Азийн АШТ зохион байгуулсан орнуудаас ганзага дүүрэн шагналтай ирсэн нь мэргэжил нэгт дасгалжуулагч нарт төдийгүй сонирхон хичээллэдэг хүүхэд, залууст урам зориг төрүүлсэн юм.
2024-07-03

Ц.ТЭЛМҮҮН-ОЧИР: Сонгодог хөгжмийг нуруундаа үүрч яваа гол багана нь удирдаач

Дуурь бүжгийн эрдмийн театр (ДБЭТ)-ын залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очиртой ярилцлаа. Тэрбээр долоон настайдаа хийл хөгжмөөр хичээллэж эхлэн, 20 гаруй жил сонгодог хөгжмөөр “хүмүүжиж” буй нэгэн юм.
2024-07-02

Х.МӨНХБАЯР: Монголчуудыг ижилсүүлж, нэгтгэгч нь үндэсний баяр наадам

 ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр баяр наадмын хөгжил, төлөвшлийг шинжилсэн анхны судлаач юм. 
2024-07-02

Б.МӨНХЧУЛУУН: Мухар олгой олон байрлалд байдаг учир оношлоход төвөгтэй

Гэдсээр гэнэт өвдөөд мухар олгойгоо авхуулчихлаа гэж ярих хүн цөөнгүй. Тэгвэл мухар олгой гэж чухам ямар үүрэгтэй эрхтэн болох, мэс заслаар авах нь зөв, эсэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс засалч эмч Б.Мөнхчулуунтай ярилцлаа.
2024-07-01

Д.ЭНХЗУЛ: Нарны шил тогтмол зүүх нь болор цайрахаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн алхам

Нүд нь хүний хамгийн чухал, бас эмзэг эрхтэн. Нүдний эрүүл ахуйн ойлголтгүйн улмаас гэмтээсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандалгүй дур мэдэн эмчлэх гэж оролддог хүн цөөнгүй. Гэтэл энэ нь цаашлаад торлог бүрхэвч гэмтэх, болор цайрах, нүдний даралт ихсэх зэрэг сөрөг үр дагавартай юм байна. Тиймээс дээрх нүдний өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлс болон түүнээс сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Д.Энхзултай ярилцлаа. Тэрбээр Ази, Номхон далайн Нүдний эмч нарын академиас нүд судлалын олон улсын шагнал хүртэж байсан юм.
2024-06-27

Л.ГАЛБААТАР: Нам, эвслүүд хүний хувийн мэдээллийг хэтрүүлэн цуглуулж байна

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж буй билээ. Хуулийн хэрэгжилт болон тулгамдсан асуудлын талаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа. Тэрбээр яриандаа хууль зөрчсөн жишээ, баримтыг эш татсан юм. 
2024-06-27

У.ДЭЛГЭРХИШИГ: Хар тамхинд эхнийх гэж байхаас ганц удаа гэж байдаггүй

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт залуус ихээр холбогдож байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар (ХТТГ)-аас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон ажил, арга хэмжээ зохион байгуулж буй билээ. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахмад У.Дэлгэрхишигтэй ярилцлаа.
2024-06-26

Б.БОЛДБААТАР: Модон бөмбөгийн спортод хамгийн цөөн цохилт хийсэн тамирчин хождог

Дотоодын томоохон тэмцээнд эхний гурван байрт шалгардаг болсноор дараа жил нь Хонконгийг зорьж, олон улсын нээлттэй тэмцээнээс багийнхантайгаа хүрэл медальтай ирсэн билээ. Түүнээс хойш 2021 онд УАШТ-ээс алт, хүрэл, 2022 онд мөнгө, 2023 онд мөнгө, хүрэл, 2024 онд иж бүрэн медаль гардсан түүнтэй ярилцлаа
2024-06-25

Т.ДАНЗАНДОРЖ: Наадмын өглөө сайхан бодол тээж ирээд шагайн асарт тухалдаг

Асар майхнаа дэрвэтэл уухайлах шагайн харваачдын түрлэгт наадамчин олны хийморь сэргэдэг гэх яриа бий. Шагай харваа нь бясалган бодох дотоод сэтгэлгээний өрсөлдөөн тул харваач бүр сум тавихдаа орон зайг сайтар тооцоолдог. Тиймдээ ч үндэсний спортын төрлөөс ур чадвар, торгон мэдрэмж, тэвчээр, хатуужил шаггүй шалгадаг наадгай. Ухаан хөгжүүлэхээс гадна хамт олноо хүндэтгэх нөхөрлөлийг батжуулдаг тул монгол эрчүүдийг аливаад алсын бодолтой, уужуу ухаанаар хандах, зөв шийдвэр гаргаж, хүч чадлаа төвлөрүүлэхэд үеийн үед түшиг болж иржээ
2024-06-21

П.МӨНХСАЙХАН: Би дурсамжаа пянз шиг цуглуулах дуртай

Хар, шар өнгөний хослол, чанга хэмнэл, шинэ соёлын найрал хөгжим бол Gate-Concept Bar. Энэхүү газрын үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч П.Мөнх-сайханыг “Сагсны MC” гэдгээр нь, алкохолны соёл сурталчилдгаар нь, гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлдгээр нь гээд уншигч та яаж ч мэддэг байж магадгүй юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 
2024-06-20

Э.БАТ-ӨЛЗИЙ: Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын 80 орчим хувь нь ургацгаас үүсдэг

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Э.Бат-Өлзийтэй ярилцлаа.
2024-06-20

Г.АМАРСАНАА: Шавь нараа дэлхийн тамирчин болохыг харах дасгалжуулагч хүний бахархал

ОУХМ Г.Амарсанаа “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд багшилдаг. Тэрбээр сургуулийнхаа эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг болон гандболын улсын шигшээ багийг дасгалжуулдаг аж. Түүний удирдлагад бэлтгэл базаасан тамирчид дотоод, гадаадын тэмцээнээс цөөнгүй шагнал хүртжээ. Тухайлбал, Монголын гандболын 18, 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Хонгконгод 2018 онд зохион байгуулсан Олон улсын цомын төлөө тэмцээнд өрсөлдөж, тус бүр хүрэл медаль гардсан билээ
2024-06-18

А.ОЮУНЖАРГАЛ: Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахад хүн хоорондын харилцаа хамгийн чухал

Хүний амьдралд сэтгэцийн эрүүл мэнд нь биеийнхтэй адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч бид үүнийг тэр бүр мэддэггүй. Сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай, сэтгэл гутралтай байх нь ажлын бүтээмж муудах, ядарч сульдах мөн биеийн өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл, сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч А.Оюунжаргалтай ярилцлаа.
2024-06-18

М.МӨНХЗАЯА: Ихэвчлэн хот, суурин газрын хүүхдүүд илүүдэл жинтэй байна

Урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд богино хугацаанд жингээ хасах зорилгоор тураах олон төрлийн дэглэм барьж, бүтээгдэхүүн ашиглаж байна. Энэ нь хүний биед хэрхэн нөлөөлдөг болон ямар үр дагавартай, түүнчлэн зуны цагт хэрхэн хооллох нь зохистой талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор М.Мөнхзаяатай ярилцлаа.
2024-06-14

М.ГАНБАТ: Азийн физикийн олимпиад бол хүчтэнүүдийн өрсөлдөөн

Харин энэ удаад дундаж нь 44 оноо байв. Туршилтын хэсэгт угсралтад хоёр орчим цаг зарцуулснаа манай хүүхдүүд хэлсэн. Тэр нь нэлээд цаг авсан байж магадгүй. Олимпиадын үеэр онолын гурван бодлогыг таван цагийн хугацаанд бодно. Туршилтын хэсэгт 1-2 даалгаврыг таван цагийн хугацаанд гүйцэтгэдэг юм. Бодлогыг эрдэмтэд зохиодог. Зарим орон өөрсдөө зохиож чадахгүй, гадаадын улс орноос мэргэжилтэн ажиллуулсан тохиолдол бий. Бид бол даалгавруудыг өөрсдөө бэлтгэж байв. 
2024-06-13

М.МӨНХ-ОРГИЛ: Багийнхантайгаа хамт бэлдсэн болохоор л амжилт гаргалаа

Азийн физикийн олимпиадыг энэ онд Малайз улсад зохион байгууллаа. Эл олимпиадаас Монгол Улсын сурагчид хос хүрэл медаль хүртэж, хоёр хүүхэд шагналт байрт шалгарав. Тухайлбал, нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант”-ын сурагч Г.Азжаргал нар хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн “Сант” сургуулийн сурагч С.Атархүү болон Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нар шагналт байр эзэллээ. “Тус олимпиадаас өмнө нь 1-2 хүүхэд л шагнал авдаг байсан. Харин энэ удаа дөрвөн хүүхэд шилдэгт багтсан нь томоохон амжилт” гэж Монголын физикийн олимпиадын хорооныхон онцолж байлаа. Азийн физикийн олимпиадад оролцсон багийнхныг төлөөлүүлэн нийслэлийн I сургуулийн 11Ё ангийн сурагч М.Мөнх-Оргилтой ярилцлаа.
2024-06-13