Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Автомашины импорт 93.3 хувиар өсжээ

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 10-ны хооронд 52 392 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өссөн байна.
2024-06-13

Хуучин орон сууцны үнэ 14.7 хувиар өсжээ

2024 оны тавдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. ҮСХ-ны мэдээллээс харахад 2024 оны тавдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөгт хүрэв.
2024-06-13

“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая тонн ачаа тээвэрлэжээ

”Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр энэ сарын 11-ний байдлаар өссөн дүнгээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ.
2024-06-13

МХБ-ээр анх удаа хайлуур жонш арилжлаа

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу арилжаа зохион байгуулдаг.
2024-06-13

Импортын хэрэглээний өсөлт валютын нөөцөд дарамт болох эрсдэлтэй

Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа ч импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж буй нь валютын нөөцөд дарамт болох эрсдэлтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт төсвийн орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцэл ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
2024-06-13

Валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ

Монгол Улс эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, гадаад валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 3 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. 
2024-06-12

Байтаг хилийн боомт хүртэлх авто замыг 2025 онд дуусгана

Булган боомт чиглэлийн авто замаас Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл 2023 оны 11 сард эхэлсэн. Замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байна.
2024-06-11

Элчин сайд Чой Жин-Вон төмөр зам, агаарын тээврийн харилцааг өргөжүүлэхээ илэрхийллээ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2024-06-11

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

Урам зориг, баяр бахдалаар дүүрэн өдрүүдийг хуваалцаж, тамирчин хүний мөрөөдөл биелэх мөчийг дэргэдээс нь үзэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгохоор VISA-тай хамтарсан картын урамшуулалт аяныг 2024.04.01-2024.05.31-ний өдрийг дуустал зарласан билээ. Энэ хугацаанд ХААН Банкны болон гадаадын ПОС төхөөрөмжид VISA картаа уншуулсан болон олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийсэн 300,000₮ тутамд нэг тохирлын эрх олгон Парисын олимп үзэх эрхээр 4 харилцагчийг урамшуулахаас эхний хоёр харилцагчийг 2024.05.01-ний өдөр  ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан юм.
2024-06-11

Монгол улс дахь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын Азийн Бодлого, хөтөлбөрүүдийн ахлах менежер хатагтай Люсиа Киримело, менежер Жулдыз Абдырахманова нарыг УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Батбаяр, СХОГ-ын ССХ-ийн дарга Б.Дэлгэржаргал нар хүлээн авч уулзлаа. ОҮИТБС ба Монгол Улс дахь ОҮИТБС-ын Олон талын оролцоот ажлын хэсгийн хамтарсан баталгаажуулалтын семинар энэ сарын 3-ны өдөр эхэлж, таван өдрийн турш үргэлжиллээ.
2024-06-11

Суудлын автомашины импорт 93.3 хувиар өсөв

Ачааны болон суудлын автомашины импортын мэдээллийн Гаалийн ерөнхий газраас өчигдөр танилцуулав. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш суудлын 52 392 автомашин импортолжээ. Уг тоо нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 93.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Тухайлбал, 2023 оны эхний таван сард суудлын 24 693 машин импортолж байжээ. Түүнчлэн 12 484 ачааны автомашин импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.3 хувиар өссөн дүн болжээ. 2024 оны эхний таван сарын байдлаар бензин 365.1 мянган, дизелийн түлш 669.9 мянган тонныг импортолсон нь мөн л өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой

Хэрвээ татаж амжаагүй бол яг одоо татаарай. Enjoy everything уриатай Digi Pay-д ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн  тав тухтай хэрэглээг өөртөө бүрдүүлэх боломжтой. 100,000 доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин үүнээс дээш гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
2024-06-10

Критикал минералын ордын хайгуулыг өргөжүүлнэ

“Монгол Улс никель, лити, газрын ховор элемент зэрэг критикал минералын шинэ ордын хайгуулын ажлаа өргөжүүлэхээр зорьж байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар Nikkei Asia сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдав. Тэрбээр Токиод болж буй “Никкей” компанийн “Азийн ирээдүй” чуулга уулзалтын үеэр  “Бидэнд хайгуул хийгдээгүй олон газар бий. Ирээдүйд никелийн сайн орд олно гэж найдаж байна” гэж онцолжээ.  
2024-06-10

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт өссөн ч үнэ дорвитой нэмэгдэхгүй байгаа юм.
2024-06-10

“Агро Экспо-2024” тариалан эрхлэгчдийн форум гурав дахь өдрөө үргэлжилж байна

Олон улсын хөдөө аж ахуй, ой, газар тариалангийн салбарын нэгдсэн үзэсгэлэн “Агро Экспо-2024” Буянт-Ухаагийн Спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
2024-06-09

45 улсын 156 цэг рүү нислэг үйлдэнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар зургадугаар сарын 5-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн баталлаа.
2024-06-08

Б.Тулга: Тяньжин боомтын асуудлаар БНХАУ-ын талд удаа дараа хандсан боловч хариу ирээгүй

Тяньжин боомтод үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга мэдээлэл өглөө.
2024-06-07

Өндөгний импорт 85 хувиар буурчээ

2024 оны эхний таван сард улаанбуудай 72,6 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.1 дахин нэмэгджээ. Улаанбуудайн гурил 13,9 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 43.9 дахин өсөв.
2024-06-07