”Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр энэ сарын 11-ний байдлаар өссөн дүнгээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ.
Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 745.3 мянга, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 843.5 мянган тонн ачааг тээвэрлэсэн байна.
Нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 1.1 сая, сайжруулсан түлшний түүхий эд 317.8 мянга, нефтийн бүтээгдэхүүн 62.1 мянга, аммонийн нитрат 1.01 мянга, бусад төрлийн ачаа 89 мянган тонн байсан аж.