Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 10-ны хооронд 52 392 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өссөн байна. Тус хугацаанд 12 484 ширхэг ачааны автомашин импортолсон. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар өссөн.
Нийт импортын 21.5 хувийг нефть, 15.7 хувийг автомашин эзэлдэг аж. Импортын 15.7 хувийг эзэлдэг автомашины нийлүүлэлт ийнхүү 93.3 хувиар нэмэгдсэн байна.
Автомашин тоо ширхэг 2023 онтой харьцуулбал
Суудлын 52 382 93.3 хувиар өсөв
Ачааны 12 484 44.3 хувиар өсөв
Улмаар импортын тээврийн гол боомт болох Тяньжин боомтын мэдээллийг хүргэе. Тавдугаар сарын 1-31-ний хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 27 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 5450 орчим чингэлэг бий. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 80-90 хонож гарч байна.