Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын Азийн Бодлого, хөтөлбөрүүдийн ахлах менежер хатагтай Люсиа Киримело, менежер Жулдыз Абдырахманова нарыг УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Батбаяр, СХОГ-ын ССХ-ийн дарга Б.Дэлгэржаргал нар хүлээн авч уулзлаа. ОҮИТБС ба Монгол Улс дахь ОҮИТБС-ын Олон талын оролцоот ажлын хэсгийн хамтарсан баталгаажуулалтын семинар энэ сарын 3-ны өдөр эхэлж, таван өдрийн турш үргэлжиллээ. Монгол Улсад олборлох салбарын засаглалыг хэрхэн бэхжүүлэх, салбарын үндэсний тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго бүхий “Баталгаажуулалт”-ын хүрээнд дараах ажлууд хийгдэнэ.
2026 онд болох ОҮИТБС-ын Баталгаажуулалтад бэлтгэх явцад гэрээний ил тод байдал, ТӨҮГ-ын ил тод байдал, орон нутгийн төлбөрийн асуудлаар залруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын ОҮИТБС-ын оролцогч талууд, тэр дундаа Олон талын оролцоот ажлын хэсэг болон Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих; Монгол Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрсэн, нөлөөллийн үнэлгээ хийх; Монгол дахь ОҮИТБС-д оролцогч талуудын оролцоог бэхжүүлэх дараагийн алхмуудын талаар тохиролцох юм.
Хурлын эхний өдөр Монгол Улсад гэрээний ил тод байдлыг бэхжүүлэх болон гэрээний ил тод байдлын талаарх хамрах хүрээний судалгаа, замын зураглалын тухай ОУНБГ, Монгол Улсад ТӨҮГ-ын ил тод байдлыг бэхжүүлэх, ТӨҮГ-ын ил тод байдлын талаарх хамрах хүрээний судалгаа, замын зураглалын танилцуулгыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс тус тус танилцуулав.
Харин хоёр дахь өдөр Монгол Улсын төсвийн ил тод байдлын тухай Сангийн яам, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, бодлогын хүрээ, тэргүүлэх чиглэл, Орлогын удирдлага, хуваарилалт, Үр дүн ба үр нөлөө, ОҮИТБС-ын үйл явцад төр, компани, иргэний нийгмийн оролцоо, Өмнөх хэлэлцүүлгүүдэд үндэслэн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг семинарын оролцогчид хамтран санаачлан гаргав. Гурав дахь өдөр Төв ази ба Кавказын бүс нутгийн ОҮИТБС-ын гишүүн орнуудын туршлага солилцох, харилцан суралцах зорилго бүхий сургалтыг явууллаа.
Эх сурвалж: УУХҮЯ