Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд 35.0 тэрбум ам.доллар боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 433.4 (1.3%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.3 (16.8%) тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин Төв банкны гадаад өр 360.2 (17.0%) сая ам.доллароор, Засгийн газрынх 244.0 (3.0%) сая ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 40.1 (2.6%) сая ам.доллароор,бусад салбарынх 19.8 (0.2%) сая ам.доллароор тус тус буурчээ.
Нийт гадаад өрийн 15.7 (44.9%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.0 (22.8%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.0%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.5 (4.3%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.1 (23.0%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна
Засгийн газрын нийт өр 2024 оны эхний улиралд 29.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (10.9%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 997.8 (3.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс буурахад засгийн газрын гадаад өр өмнөх оны мөн үеэс 1.8 (5.7%)их наяд төгрөгөөр, дотоод өр 640.0 (76.5%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 749.5 (96.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлөв.
Засгийн газрын нийт өрийн 29.5 (99.2%) их наяд төгрөг нь гадаад өр, 196.6 (0.7%) тэрбум төгрөг нь дотоод өр, 29.2 (0.1%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа аж. 2024 оны эхний улиралд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 958.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 400.2 тэрбум төгрөг төлөгдсөн. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 741.0 (43.6%) тэрбум төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 69.6 (21.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.