Олон улсын хөдөө аж ахуй, ой, газар тариалангийн салбарын нэгдсэн үзэсгэлэн “Агро Экспо-2024” Буянт-Ухаагийн Спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр хөдөө аж ахуй эрхлэгчдийн форум болж буй. Форумын гол илтгэлийг Монголын Тариаланчдын Үндэсний холбооны тэргүүн Л.Баяртулга “Азийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал ба Монголын газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь” сэдвээр хэлэлцүүллээ.
Үзэсгэлэн зургадугаар сарын 7-9ний өдрүүдэд үргэлж, өчигдөр Газар тариаланчдын форум болж, Төв Азийн хөрс судлалын холбооны тэргүүн Б.Ундрах-Од хөрсний үржил шимийг сайжруулах технологиудын талаар танилцуулж, “Усалгаатай тариалангийн хөгжлийн чиг хандлага”, “Газар тариаланд ашиглаж буй ургамал хамгааллын бодис болон бордооны чанар”-ын талаар доктор Н.Бямбасүрэн илтгэл тавьжээ.
Энэхүү үйл ажиллагаанд салбарын бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагууд, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл болон БНХАУ, ОХУ, БНСУ, Малайз зэрэг арав орчим орны нийтдээ 80 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцож байна.