2024 оны тавдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. ҮСХ-ны мэдээллээс харахад 2024 оны тавдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөгт хүрэв. Тодорхой хэлбэл, Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна.Сүүлийн гурван жилийн статистикаас харахад шинэ орон сууцны үнэ 2022 онд 23.8 хувиар өсжээ. 2024 он гарсаар 11.7 хувийн өсөлтийг үзүүлэв.
Харин 2024 оны тавдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.90, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.62 сая төгрөгийн үнэтэй байна. Тус байрны үнэ 2022 оны наймдугаар сард 31.4 хувийн өсөлтийг үзүүлжээ. Харин энэ он гарсаар 14.7 хувиар нэмэгдэв.