Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн статистикаас харахад 2024 оны эхний таван сарын дүнгээр нийт 4395.2 сая ам.долларын бараа, түүхий эд нийлүүлжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 932.3 сая ам.доллароор буюу 26.9 хувиар өссөн байна. 2024 оны эхний таван сард улаанбуудай 72,6 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.1 дахин нэмэгджээ. Улаанбуудайн гурил 13,9 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 43.9 дахин өсөв. Харин өндөг 10,8 сая импортолсон нь өмнөх оны мөн үеэс 85.1 хувь, цагаан будаа 10,5 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувь тус тус буурчээ.
Эх сурвалж: ГЕГ