“Монгол Улс никель, лити, газрын ховор элемент зэрэг критикал минералын шинэ ордын хайгуулын ажлаа өргөжүүлэхээр зорьж байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар Nikkei Asia сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдав. Тэрбээр Токиод болж буй “Никкей” компанийн “Азийн ирээдүй” чуулга уулзалтын үеэр “Бидэнд хайгуул хийгдээгүй олон газар бий. Ирээдүйд никелийн сайн орд олно гэж найдаж байна” гэж онцолжээ.
Монгол Улс баялгийнхаа нөөц бололцоогоо ашиглахыг эрмэлзэж бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр ирсэн. УУХҮЯ, АНУ-ын Төрийн департаменттай эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалын чиглэлээр 2023 онд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Эдгээр нь цахилгаан машин болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүнд нэн шаардлагатай материал болох 17 элементийг хамарсан нэр томъёо юм.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар бөгөөд 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр нь тус улсын экспортын 88 хувийг бүрдүүлж байна.