Швейцарт болох үзэсгэлэнд бизнес эрхлэгчид, соёл урлагийн салбарынхыг оролцуулах нь
Швейцар улсын Женев хотод ирэх есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 6-нд болох “Foire de Valais” аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос бүртгэж эхэлжээ. Олон улсад нэр хүндтэй, томоохонд тооцогдох уг арга хэмжээг жил бүр 200-300 мянган хүн үздэг бөгөөд Төв Европ төдийгүй бусад бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд гойд хувь нэмэр оруулдаг гэж үнэлдэг юм байна.
2024-07-23
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 16.4 хувиар өсөв
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагасын урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.4 хувь буюу 2.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Салбараар нь ангилбал уул уурхай, олборлох чиглэлийн үйлдвэрлэл хамгийн өндөр буюу 21.1 хувийн өсөлттэй, цахилгаан, хий, агааржуулалтынх 8.6, боловсруулахынх 4.5 хувиар дээшилсэн байна.
2024-07-22
Мөнгөний нийлүүлэлт 31.7 хувиар өсжээ
Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний хагаст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10 их наяд буюу 31.7 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 36.2, харилцах дансан дахь мөнгө 44.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зургаадугаар сарын эцсийн байдлаар гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.3 их наяд төгрөг болсон нь өнгөрөгч сарынхаас 113.3, өмнөх жилийн мөн үеийнхээс 239.7 тэрбумаар өссөн дүн гэнэ.
2024-07-19
Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарав
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны нийгэм, эдийн засгийн зарим онцлох үзүүлэлтийг танилцуулав. Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн дүн энэ жилийн эхний хагаст 13.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 7.9 тэрбум ам.доллар нь экспорт, 5.4 тэрбум ам.доллар нь импортынх аж. Тодруулбал, гадаад худалдааны тэнцэл энэ хугацаанд 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан гэсэн үг. Өдгөө манай улс 148 улстай худалдаа хийж буй. Экспортын гол түнш нь Хятад, Швейцар, Орос, Нигерь, Итали улс бол импортын бараа бүтээгдэхүүний зонхилох хувийг өмнөд, хойд хөрш болон Япон, Солонгос, Америк, Германаас оруулж ирж байна
2024-07-18
Тяньжин боомтын асуудлаар хамтран ажиллана
БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын тээврийн чингэлгийн дийлэнх хэсэг бууж тээвэрлэгддэг. Тодруулбал, тухайн боомтод сард 3000-4000 чингэлэг буудаг аж. Монгол Улс, БНХАУ-ын хоорондох төмөр замын тухай болон боомтын хэлэлцээрийн дагуу чингэлгүүдийг Тяньжинээс өдөрт хоёр галт тэргээр Монгол Улс руу авч байв. Гэвч дээрх тооны галт тэргийн тоо буурсаар өнөөдрийг хүргэсэн.
2024-07-17
Улсын хэмжээнд 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ
Улсын хэмжээнд 2024 оны долдугаар сарын 1-ний байдлаар нийт 592.1 мянган га талбайд тариалалт хийв. Үр тариа 348.1 мянган га-д, техникийн ургамал 128.8 мянган га-д, таримал тэжээл 75.3 мянган га-д, төмс 18.4 мянган га-д, хүнсний ногоо 16.5 мянган га-д тариалсан байна.
2024-07-17
Тавантолгойн төмөр замаар 2 сая тонн ачаа тээвэрлэлээ
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн суурь бүтцээр 2024 оны долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 2 сая.тонн ачаа тээвэрлэлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2024-07-17
Дурсгалын 5000 төгрөгийн дэвсгэрт гаргажээ
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанк гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс гүйлгээнд гаргаад байна. Энэхүү 5000 төгрөгийн дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлог юм.
2024-07-17
Усан замын тээврийн хөвдөг зогсоол байгуулжээ
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас гол мөрөн, нуур бүхий аймгуудад усан замын тээврийн хяналтын пост, хөвдөг зогсоол байгуулах ажлын хүрээнд Архангай аймгийн Өгийнуурт зөөврийн хяналтын сууцыг байгууллаа. Ховд аймгийн Хар ус нуур, Хөвсгөл аймагт хөвдөг зогсоол байршуулсан.
2024-07-17
Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл “Бухын хөшөө”-ний нээлт боллоо
Олон улсын түвшинд банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн өөдлөн дэвжиж байхын бэлэгдэл гэж үздэг "Бухын хөшөө" Улаанбаатар хотын худалдааны гудамж болон Бага тойруугийн уулзварт сүндэрлэж, өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн том бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэн соёл болжээ.
2024-07-16
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11.5 их наяд төгрөгт хүрэв
"Топ-20" индекс сүүлийн 34 сарын дээд түвшинд хүрснийг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Мягмар гарагийн арилжаа хаахад гол индекс 1.97 хувиар өсөж, 45 мянга 990 нэгжид хаав. Ингэснээр 2021 оны есдүгээр сарын 13-нд 46 мянга 914 нэгжийн түвшинд хүрснээс хойших дээд цэгт болсон.
2024-07-11
ОХУ-ын зах зээлд 375 төрлийн барааг гаалийн татваргүй экспортолно
Эдийн засаг, хөгжлийн яамнаас ОХУ-ын зах зээлд ХАА-н гаралтай 375 төрлийн барааг гаалийн татваргүй экспортлох боломжийг бүрдүүлэх Чөлөөт худалдааны түр хэлэлцээр, БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2024 онд эцэслэн байгуулахаар ажиллаж байна.
2024-07-11
Санхүүгийн зохицуулах хороо Туркийн хөрөнгийн биржтэй хамтарна
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан долдугаар сарын 8-ны өдөр Туркийн Хөрөнгийн бирж /Borsa Istanbul/-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Гюзханыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдийн талаар танилцуулсны зэрэгцээ хоёр орны хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.
2024-07-09