Улсын хэмжээнд 2024 оны долдугаар сарын 1-ний байдлаар нийт 592.1 мянган га талбайд тариалалт хийв. Үр тариа 348.1 мянган га-д, техникийн ургамал 128.8 мянган га-д, таримал тэжээл 75.3 мянган га-д, төмс 18.4 мянган га-д, хүнсний ногоо 16.5 мянган га-д тариалсан байна.
Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 8.5 /1.4 хувь/ мянган га-гаар буурсан байна. Ургамлын төрлөөр авч үзвэл, үр тариа 9.5 /2.7 хувь/ мянган га, таримал тэжээл 5.0 /6.2 хувь/ мянган га, техникийн ургамал 2.4 /1.9 хувь/ мянган га-гаар буурсан бол хүнсний ногоо 3.2 /24.3 хувь/ мянган га, төмс 0.2 /1.4 хувь/ мянган га-гаар тус тус өслөө.
Эх сурвалж: ХХААХҮЯ