Монполимет группийн Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг 2024 оны зургадугаар сарын 05-нд төрийн хүчээр зогсоогоод өдгөө 48 хонож байна. Үүнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн биологийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй болсноо зарлалаа.
Тодруулбал, “Урин дулааны цагт ХАА, байгаль хамгаалал, биологийн нөхөн сэргээлтийн ажил ид өрнөдөг. Энэ богино хугацаанд бид цаг нарыг үл алдан хөдөлмөрлөж үр дүнгээ үздэг.
2024 оны төлөвлөгөөнд:
-Техникийн нөхөн сэргээх үйл ажиллагааг 20 га газарт -Биологийн нөхөн сэргээх ажлыг 15-га /ойжуулалт-5 га, бэлчээрийн олон наст ургамал тариалалт-10 га / газарт хийж 20,000 гаруй мод бут сөөг тарихаар төлөвлөсөн. Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлье, үйл ажиллагаагаа хэвийн явуулъя гэж 100 гаруй удаа хүссэн ч Төр эс зөвшөөрлөө” хэмээн үзэл бодлоо илэрхийлэв.
Улмаар дээрх төлөвлөгөөг биелүүлээгүй гэдэг хариуцлагыг хэн үүрэх вэ, 48 хоногийн турш ажилгүй, цалингүй зогссон компани, ажилчдад учирсан санхүү хөрөнгө, сэтгэл санааны хохирлыг хэн хүлээх гэдэг асуултыг төрөөс асууж байна.