Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас гол мөрөн, нуур бүхий аймгуудад усан замын тээврийн хяналтын пост, хөвдөг зогсоол байгуулах ажлын хүрээнд Архангай аймгийн Өгийнуурт зөөврийн хяналтын сууцыг байгууллаа. Ховд аймгийн Хар ус нуур, Хөвсгөл аймагт хөвдөг зогсоол байршуулсан.
Цаашид бусад гол мөрөн, нууртай аймгуудад усан замын тээврийн хяналтын пост байгуулна. Усан замын тээврийн хяналтын посттой болсноор тээвэрлэлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, иргэд, жуулчид аюулгүй зорчих боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа