2024 оны долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарь гарчээ. Үндэсний баяр наадмаар энэ сарын 10-15-ныг бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаагаас зарим халамжийн мөнгийг 8-25-ны хооронд шилжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал,
- хүүхэд бүрийн 100,000 төгрөг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг долдугаар сарын 18-нд
- олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 25-нд олгоно.