Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинтай уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан Засгийн газрын тавьсан зорилт, баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг танилцуулж, энэ хүрээнд АХБ-тай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны цар хүрээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Цаашид АХБ-тай сэргээгдэх эрчим хүч, цахим эдийн засаг, төр, хувийн хэвшлийн салбарт өргөн хүрээнд хамтарч ажиллахаар тохиролцов.
Энэ жил Монгол Улс, АХБ-ны дунд хугацааны хамтын ажиллагааны стратеги, санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр зэрэг цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон баримт бичгийг батлах чухал жил тул энэхүү ажилд Эдийн засаг, хөгжлийн яам бүхий л түвшинд хамтарч, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.