Швейцар улсын Женев хотод ирэх есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 6-нд болох “Foire de Valais” аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос бүртгэж эхэлжээ. Олон улсад нэр хүндтэй, томоохонд тооцогдох уг арга хэмжээг жил бүр 200-300 мянган хүн үздэг бөгөөд Төв Европ төдийгүй бусад бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд гойд хувь нэмэр оруулдаг гэж үнэлдэг юм байна.
Өнөө жил Монгол, Швейцар улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор манай орны аялал жуулчлалын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төдийгүй соёл урлагийн салбарынхныг эл үзэсгэлэнд оролцуулахаар болжээ. Тэд энэ үеэр “Go Mongolia” уриан дор баг болон эх орноо сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, ажлуудыг олон улсын жуулчдад танилцуулах нь.
Бэлтгэсэн Н.Мишээл