Монгол Улсын Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Агентлагийн Орлогч Дарга Holly E. Canevari нар 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав.
Хамтарсан эрмэлзлийн бичиг нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсон хүчний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, түүнчлэн АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилготой юм.