Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Цахилгаан эрчим хүчний салбар Хятадын эдийн засагт жин дарж байна

Цэвэр эрчим хүчний салбар БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлжээ. Ингэхдээ ногоон эдийн засаг БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 1.6 их наяд ам.долларын нөлөө үзүүлсэн юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн болжээ.
2024-01-29

Цагаан сараас “зугтагсад” хаашаа аялах вэ?

“Тайландад танихгүй монгол хүн алга” хэмээн ёжилдог байсан монголчууд энэ жил Вьетнамын Фукок арлыг “эзэгнэжээ”. Улаанбаатарын утаа, түгжрэл, мөн айсуй цагаан сар, ханиад томуунаас дайжигчид хилийн чанадыг зорих хүсэлтэй. Энэ тоо жил ирэх тусам олширсоор. Арга ч үгүй биз. Утаагүй, түгжрэлгүй, стрессгүй, гол нь бага зардлаар юм үзэж, нүд тайлж байна шүү дээ.
2024-01-27

“БЭХ, БҮСГҮЙ” үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна

Уран бүтээлч Ш.Сайнзул үзэсгэлэнд дэлгэсэн бэхэн зургийн бүтээлүүддээ эмэгтэй хүнийг дүрсэлсэн нь байгаль болон юмс үзэгдлийн төлөөлөл болсон хийсвэр зохиомжууд юм. Муутуу цаасан дээр зурах уран бүтээлчээс ихээхэн ур чадвар шаарддаг. Тэр тусмаа нимгэн эмзэг цаасан дээр өөрийн мэдрэмж, сэтгэгдлээ буулгана гэдэг бол олон жилийн дадлага, туршлага шаардагддаг.
2024-01-26

Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортолно

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Арцсуурь, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орлоо.
2024-01-26

Сэхэ боомтоор нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ 35 хувиар өсжээ

2023 онд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 2022 оныхоос хоёр дахин нэмэгджээ. Ингэснээр жилийн нийлүүлэлтийн хэмжээ 66 сая тонн давж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэдгийг SXcoal мэдээллээ. Өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 273 мянга орчим автомашин нэвтэрсэн нь 2022 оныхоос 99 хувиар нэмэгджээ. Нийт ачаа тээврийн 36.51 сая тонныг нь БНХАУ Ганцмод боомтоор импортолсон.
2024-01-26

Зам, тээврийн салбарт 162 арга хэмжээ хэрэгжүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.
2024-01-25

ХОТЫН ТРЭНД: Сургуульдаа 10, цэцэрлэгтээ 5 минутад хүрнэ

Монгол Улсын нийслэл хэрхэн хөгжиж байгааг, энэ нь тогтвортой хөгжлийн 17 зорилттой хэрхэн уялдсаныг судалжээ. Ингэхдээ Узбекистан, БНХАУ, Киргиз, Япон, БНСУ, Казахстаны нийслэлийн өнөөгийн нөхцөл байдлыг Улаанбаатар хотын хөгжилтэй харьцуулсан байна. Судалгааны дүнгээр Япон, БНСУ, БНХАУ, Узбекистан, Киргиз, Казахстаны дараа Монгол Улс бичигдэж, сүүл мушгижээ.
2024-01-25

Хэрэглээний зээлийг хязгаарлана

Хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдаж, хадгаламж барьцаалсан болон хэрэглээний зээл жил ирэх бүр өсөж байна. 2023 оны жилийн дүнгээр 31.3 хувийн өсөлттэй гарчээ.
2024-01-25

"Дашваанжил" ХХК-ийн жолоочийг хуульчдын баг өмгөөлөх нь

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Газ ачиж явсан автомашины жолооч хөдөлгөөний зай анзаарахгүй давхар хий эргэж суудлын автомашинтай мөргөлдсөн" хэмээн мэдээлсэн. Товчхондоо, тэрбээр "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг осолд буруутгасан.
2024-01-25

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 45 хувиар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 их наяд төгрөг буюу (45.2%)-аар өслөө.
2024-01-25

Ким Жон Ун орон нутгийн эдийн засаг таагүй байгааг мэдэгдэв

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун эдийн засгийн хүнд нөхцөл байдал, тус улсын төв болон алслагдмал бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, хямралд орсон бүс нутгууд“хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангандаагүй" талаар мэдэгдэл хийжээ. Түүний үгийг Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг иш татсан байна.
2024-01-25

ЖДҮХС-гаас 36.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
2024-01-25

Тонн зэсийн ханш 9500 ам.долларт хүрч магадгүй гэв

Энэ онд тонн зэсийн ханш 9500 ам.доллар болж өсөж магадгүй хэмээн таамаглаж буйгаа “Ivanhoe mines” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дурдлаа. Дэлхийн зах зээлд эл таваарын хомсдол нүүрлэж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулбал эрэлт нь нэмэгдэхэд нөлөөлнө хэмээн үзэж байгаагаа тэрбээр мөн хэлжээ
2024-01-25

ЖДҮХС-гаас 2024 онд 36.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл ОЛГОНО

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа
2024-01-24

БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай хамтран ажиллана

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага /FSS/-ын тэргүүн дэд дарга ноён И Сэ Хүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга ноён Пак Симүн нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.
2024-01-24

“Газар шим үйлдвэр” татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 2.21 тэрбумыг нь зарцуулжээ

“Газар шим үйлдвэр” ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцууллаа. Тус компани нийтэд 198 113 207 ширхэг хувьцаагаа санал болгон арилжиж, 10 499 999 971 төгрөг татан төвлөрүүлсэн юм. Үүнээс үнэт цаас гаргахтай холбоотой гарсан 902 813 035 төгрөгийн зардлыг хасаж, цэвэр татан төвлөрүүлсэн хөрөнгө болох 9 597 186 935 төгрөгөөс дараах байдлаар зарцуулжээ
2024-01-24

Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлэв 

Эрдэс баялгийн салбар 2023 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлсэн талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24.31 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийнхээсээ 5.71 их наядаар буюу 30.7 хувиар өсжээ. Тэгвэл дээрх салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7.67 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 3.07 их наядаар (66.7 хувь) нэмэгдсэн дүн гарсан байна. Тодруулбал, төсвийн орлогын 29.9 хувийг (7.27 их наяд төгрөг) нь уул уурхай, олборлох, 1.3-ыг нь (304.2 тэрбум) газрын тосны салбараас, 0.2-ыг нь (36.6) тусгай зөвшөөрлийн төлбөр, 0.3-ыг нь (62 тэрбум) бусад орлогоос төвлөрүүлсэн аж.
2024-01-24

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв 2024 онд ашиглалтад орно

Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв (ТНАЛТ) төслийн хүрээнд нийт 6 багц ажлын гүйцэтгэл 2022 онд 56 хувь байсан.  2023 онд 85 хувьд хүрч, 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2024-01-24