Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллийн ОХУ дахь айлчлалын гол уулзалт хоёрдугаар сарын 21-ний өдөр тус улсын Үйлдвэр Худалдааны яаманд боллоо.
Хоёр орны дэд сайдууд болох Б.Уянга, Михайл Юрин нар Уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр, тэр тундаа тэсрэх бодисын түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийн талаар ярилцав.
Уулзалтаар ОХУ-ын талаас тэсрэх бодисын нийлүүлэлтэд ямар нэгэн хориг тавигдахгүй гэдгийг илэрхийлж, цаашдаа хангамжийг тогтвортой байлгах, эрчимжүүлэх талаарх саналуудыг Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны аж үйлдвэрийн салбар хуралдааны үеэр хэлэлцэхээр тохиролцлоо.