Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Үүний хүрээнд төмөр замын дараах бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.
- Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна.
- Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
- Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна.
Мөн төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлээхээр төлөвлөсөн тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.