2023 онд 81 сая тонн нүүрс олборложээ
Тайлант онд 81 сая тонн нүүрс олборлосны зэрэгцээ Оюу-Толгойн ил, далд уурхайн үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Мөн уул уурхайг дагасан тээврийн орлого огцом өсөж, дамжин өнгөрөх тээвэр оны турш эрчимжсэнээр тээврийн салбар энэ онд 40 орчим хувиар өсөв.
2024-05-29
Монгол Улс, ОХУ-ын төмөр замын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байна
6-р сарын 5-8-нд ОХУ-д Петербургийн олон улсын эдийн засгийн 27 дахь чуулга уулзалт болно. Жил бүр чуулга уулзалтын үеэр ложистикийн асуудлыг хэлэлцдэг билээ. Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга “Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа хэдий ч олон улс орон харилцан ойлголцол, хамтын ажиллагааны гүүр байгуулахад бэлэн байгааг 2023 онд зохион байгуулагдсан манай чуулга уулзалтын оролцогчид онцлон хэлж байсан” гэв.
2024-05-29
320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
2024-05-28
Бизнесийн “төв цэг” Дорнод, Хэнтий аймагт нээгдлээ
Энэ ч үүднээсээ үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжин санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнест нь хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээх, чадавхжуулахаар “Бизнес төв”-үүдийг ийнхүү ээлж дараалан нээсээр байна.
2024-05-28
Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн нэгдсэн төв ашиглалтад орлоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хянан баталгаажуулах, магадлуулах, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хүлээлгэн өгөх ажлыг төмөр замын тусгай зөвшөөрөл бүхий өөрийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-иар гүйцэтгүүлэхтэй холбоотой гэрээг 2021 онд байгуулжээ.
2024-05-27
Төсвийн орлого 44.5 хувиар өсжээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.5 хувиар өсжээ.
2024-05-27
“ХААН Банкны ой”-д 40,000 мод ургаж байна
ХААН Банк нь 2007 оноос эхлэн “ХААН банкны ой” хөтөлбөрийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрд мод бут тарих ажлыг тууштай хэрэгжүүлж ирсэн билээ. 2021 оноос тодорхой газарт төвлөрөн ойжуулах ажлыг хийх зорилго тавьж, Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг эхлүүлсэн юм. Уг газарт 108 мянга орчим мод тарихаар төлөвлөж, 2021-2023 онд 24 га газарт хүлэмжид бойжуулсан бортоготой нарс мод тарьсан юм.
2024-05-27
БНХАУ 450-500 сая тонн нүүрс импортлохоор төсөөлжээ
БНХАУ-д 2024 оны гуравдугаар сард зохион байгуулагдсан “БНХАУ-ын нүүрсний импортын олон улсын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр тус улсын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын хандлагыг танилцуулсан. Танилцуулгад БНХАУ нийт 450-500 сая тонн нүүрсийг импортлохоор төсөөлснөө онцлов. Үүнээс нийт 108 сая тонн коксжих нүүрсийг импортолж, 55-60 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улсаас импортлох төлөвлөгөөтэй гэдгээ дурджээ.
2024-05-24
АМНАТ-ийн орлогоос 1.8 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Уул уурхайн салбараас нийт 1.8 их наяд төгрөгийг АМНАТ-ын орлогоос, 1.7 их наяд төгрөгийг ААНОАТ-ын орлогоос төсөвт төвлөрүүлжээ. НӨАТ-ын орлого 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.3 хувиар өсөв.
2024-05-24
Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлжээ
Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэн баримтууд бий. 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааны ажил хийж, газрын тосыг анх илрүүлж байсан түүхтэй. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Нялга, Дорноговь, Чойбалсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн үнэлгээ өгсөн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд Зүүнбаян, Цагаан-элсний орд газрыг нээсэн юм.
2024-05-24
СЗХ: Зургадугаар сарын 2-ноос өмнө зээлийн мэдээллээ шинэчилбэл "Хар жагсаалт"-аас гаргана
Санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны А-74 дүгээр тушаалаар мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохироог хийсэн.
2024-05-24
20 гүүрэнд ашиглалтын түвшин тогтоох үзлэг хийв
2024 онд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн, Улаанбаатар-Цэцэрлэг-Улаангом-Боршоо боомт чиглэлийн 20 гүүрэнд техник ашиглалтын түвшин тогтоох үзлэг, судалгааг гүйцэтгэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн төв мэдээлэв.
2024-05-23