Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны А-74 дүгээр тушаалаар мөн оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх тохиргоо хийсэн. Дээрх тушаалд дурдсаны дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 2-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж хаагдсан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг зургадугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгоно. Тодруулбал, нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоо хийгдсэн. Ингэхдээ зээлийн шугамын төлөгдсөн огноо, талбар бүрэн бөглөгдсөн үед тус зээлийн шугам албан ёсоор хаагдсан төлөвт шилжих зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн байна.
Иймд зээл болон төлбөрийн үүргийн мэдээллийг 2024 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс өмнө Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэхийг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд анхааруулав.