“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд хоёр худалдан авагч оролцож, нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.долларт хэлцэл хийгдэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 23 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 10 265.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулсан. Ингээд Онцгой дэглэмийн хугацаанд нийт 2.5 орчим тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр борлууллаа.