Ажил эрхлэлт ажилгүйдлийн түвшин статистик бүртгэж эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Гэвч хөдөлмөрийн захын бусад үзүүлэлтүүд 2023 онд төдийлөн сайжраагүй байна. Тухайлбал, ажиллагчдын тоо өмнөх оноос 1.3 хувиар, ажилгүй хүмүүсийн тоо 22 хувиар тус тус буурсан нь бүхэлдээ ажиллах хүчний тоо багасахад нөлөөлөв. Мөн ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоо буурсан тул хөдөлмөрийн насны хүн ам өмнөх оноос 26.6 мянгаар цөөрсөн байна. Ажиллах хүч буурснаар ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оноос 1.5 нэгж хувиар буурах үндэс болов.
Улсын хэмжээнд нийт ажилчдын тоог эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаар авч үзвэл 2023 онд 450 мянга (38.6 хувь) үйлчилгээний салбарт, 287 мянга (24.6 хувь) хөдөө аж ахуйн салбарт, 274 мянга (23.5 хувь) аж үйлдвэрийн салбарт, 155 мянга буюу 13.3 хувь нь худалдааны салбарт тус тус ажиллаж байна.
Нийт ажилчдын тоо 2023 онд өмнөх оноос 15 мянга буюу 1.3 хувиар буурч, 1 сая 165 мянгад хүрсэн бөгөөд бууралтад хөдөө аж ахуйн, аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо буурсан нь нөлөөлжээ. Харин худалдааны салбарт ажиллагчдын тоо өмнөх оноос 6.1 хувиар буюу 9 мянган хүнээр нэмэгдэв.